Гадаад хэл суралцагч хүн бүрт зориулсан олон хэлний толь бичгийн шинэ програм гарлаа. Уг програм нь үгсийн сан сайтай Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичигтэй. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary дээр толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь хоёр дарах буюу double-click хийхэд толь нь өөрөө автоматаар сууна. (Mart dictionary нь өөрөө эхлээд суусан байх ёстой.) Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.
Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай.Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ шууд хайдаг (энийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн прогромуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Манай програм нь үнэгүй ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Монголоос бусад хэлээр өгүүлбэрээр орчуулга хийх боломжтой.
Засвар одоо Vista үйлдлийн систем дээр ажиллаж байгаа.
Татаж авахыг хүсвэл энд дараарай.
Read more...
Амьдрал дээрх бодит зүйлүүдээс санаа авч зохиогдсон жижигрүүлсэн техник, хэрэгсэл байдгийн нэг жишээ нь будаа агшаагчийг жижигрүүлсэн чанга яригч юм. Тогоо дүүрэн амттай будаа агшаахын оронд, жижигрүүлсэн будаа агшаагч шиг чанга яригч байвал. Будаанд дуртай бүр үнэн зүрхнээсээ дуртай хүмүүст сонирхолтой хөгжмийн нэмэлт төхөөрөмж юм. Хар, цагаан өнгөөр дэлгүүрт зарагдах бөгөөд 15 $ -ийн үнэтэй байх төлөвтэй байна. Ихэнх Азийн орнуудын үндэсний хоол будаа байдаг ба тэр хэрээрээ будаанд дуртай хүмүүс байдаг байна. Харин энэ бүтээгдэхүүний хувьд гэвэл будаа агшаахгүй харин бидний дуртай дуунуудыг чангаар дуугаргаж туслах юм. Таны гэдэс өлссөн ч яах ч аргагүй юм. Асааж унтраах ба дууг нь чангалах султгах товчлуурууд, цэнхэр LED заагч нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг гэрлээр гэрэлтэж харуулна. Жинхэнэ бодитой будаа агшаагчийн хажууд жижигхэн авсаархан будаа агшаагч шиг USB чанга яригч тавиад хоолоо хийх зуураа дуртай дуугаа сонсоод байж дээ.
Гурван хэмжээст дүрсээр тоноглосон анхны нөөтбүүк Европт худалдаанд гарчээ. Хэдхэн хоно-гийн өмнө Английн нийслэл Лондон хотноо хэвлэгдсэн "Уолл-Стрит Джорнэл Юроп" сонинд мэдээлснийг үзвэл "Эйсер" /Acer/ болон "Асус" /Asus/ компани энэхүү шинэ бүтээгдэхүүнээ компьютерийн зах зээлд танилцуулжээ. Эдүгээ ихээхэн алдаршаад буй 3D технологи гэрийн хуучин гэрэл зургийг цоо шинээр үзэх боломж олгох хэдий ч зураг харах үедээ тусгай нүдний шил байнга зүүвэл хүнийг ядруулах муу талтай гэж аж. Энэхүү нөөтбүүкт гурван хэмжээст дүрсийн идэвхжүүллийг тусгай төхөөрөмж, программ хангамжийг ашиглах замаар бий болгожээ. Тиймээс жирийн хальсанд буулгасан ердийн "хоёр хэмжээст" дүрс бичлэг хийгээд гэрэл зураг энэхүү "гурав дахь хэмжээс" бий болгогч тусгай программын тусламжтайгаар томорч харагддаг байна.
Эх сурвалж: Гэрэлт Цалиг сонин (2010 оны 03-р сарын 11)
Ойрын арван жилд дэлхий ертөнц түлшний ашигт малтмалын төрлөөс бүрэн хараат байдлыг эцэс болгож, хүлэмжийн хийн хаягдлыг эрс багасгана. Энэ зорилт амжилттай болсон тохиолдолд дэлхийн эрчим хүчний дүр зургийг үндсээр нь өөрчлөх таван шинэ технологийн талаар "The Wall Street Journal''-д бичсэн байна.
Эдүгээ нар, салхины эрчим хүчний талаар их ярьж, бичиж байна. Гэвч уг эрчим хүчийг шив шинээр нь хадгалж байх сав шаардлагатай юм. Яагаад гэвэл энэ төрлийн эрчим хүчний эх булаг ихээхэн тогтвортой бус байдаг онцлогтой. Тиймээс эрдэмтэд энэ асуудалд тал бүрээс нь ихээхэн нухацтай хандаж нарны энергийг газрын доорхи байрт хэрхэн хадгалах хийгээд цаашид ашиглах салхины эрчим хүчийг хуримтлуулах аварга том аккумулятор бий болгох асуудлыг судалж байна. Энэчлэн эрчим хүчийг хадгалахад литий-ионын батарей ашиглахад ч ихээхэн анхаарч байна.