Wednesday, March 24, 2010

Бүгдийг өөрчилж чадах таван технологи

kt_medee_space_01Ойрын арван жилд дэлхий ертөнц түлшний ашигт малтмалын төрлөөс бүрэн хараат байдлыг эцэс болгож, хүлэмжийн хийн хаягдлыг эрс багасгана. Энэ зорилт амжилттай болсон тохиолдолд дэлхийн эрчим хүчний дүр зургийг үндсээр нь өөрчлөх таван шинэ технологийн талаар "The Wall Street Journal''-д бичсэн байна.
Тэдгээрийн нэг нь Дэлхийн тойрог зам дахь нарны эрчим хүчний аварга том цуглуулагч. Тэндээс манай гарагийн дурын цэгт, мөн сансарт ч хорин дөрвөн цаг тасралтгүй эрчим хүч нийлүүлж байх болно. Нар дэлхий ертөнцийг мөнхийн гэрлээрээ гийгүүлсээр л байна гэсэн үг.

Цахилгаан машин ашигласнаар бензиний эрэлт хэрэгцээ багасч, улмаар агаар цэвэршинэ. Цахилгаан Машинд шаардлагатай эрчим хүчийг салхины болон цөмийн эрчим хүч гээд нүүрстөрөгчийн агууламж багатай түлшнээс гарган авна.
Харин дараа дараагийн үеийн цахилгаан машинд литий-ионын батарей илүү эрэлттэй болно. Энэчлэн литий-хүчилтөрөгчийн гэсэн өөр нэг батарейны хувилбар ч бас байж болох бөгөөд энэ төрлийн батарейны үйлдвэрлэл литий-ионын батарейн үйлдвэрлэлээс арав дахин давна.

kt_medee_space_02Эдүгээ нар, салхины эрчим хүчний талаар их ярьж, бичиж байна. Гэвч уг эрчим хүчийг шив шинээр нь хадгалж байх сав шаардлагатай юм. Яагаад гэвэл энэ төрлийн эрчим хүчний эх булаг ихээхэн тогтвортой бус байдаг онцлогтой. Тиймээс эрдэмтэд энэ асуудалд тал бүрээс нь ихээхэн нухацтай хандаж нарны энергийг газрын доорхи байрт хэрхэн хадгалах хийгээд цаашид ашиглах салхины эрчим хүчийг хуримтлуулах аварга том аккумулятор бий болгох асуудлыг судалж байна. Энэчлэн эрчим хүчийг хадгалахад литий-ионын батарей ашиглахад ч ихээхэн анхаарч байна.

Эрдэмтэд бас нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гаргадаг нүүрсхүчлийн хийн хаягдлыг хязгаарлаж чадах туршилтын технологид ч багагүй анхаарал хандуулж байна.

Эцэст нь биотехнологийн янз бүрийн төрлийг судалж үзэхэд тэдгээрээс замаг л хамгийн хэтийн төлөвтэй нь байжээ. "Замаг маш түргэн ургадаг. Нүүрсхүчлийн хий шаарддаг учраас эрдэнэ шишид үндэслэсэн боловсруулалт жилд 350 гаплон эталонд зориулсан 350 галлон био түлш "үйлдвэрлэдэг* бол замаг нэг акр газарт таван мянгаас дээш галлон био түлш. боловсруулдаг" хэмээн тус сэт1 гүүлд нийтлүүлсэн өгүүллийг зохиогч Майкл Тотти ярьжээ.

Эх сурвалж: Гэрэлт Цалиг сонин (2010 оны 03-р сарын 11)

0 comments:

Post a Comment