Wednesday, March 24, 2010

Будаа агшаагч шиг USB чанга яригч

USB-rice-cookerАмьдрал дээрх бодит зүйлүүдээс санаа авч зохиогдсон жижигрүүлсэн техник, хэрэгсэл байдгийн нэг жишээ нь будаа агшаагчийг жижигрүүлсэн чанга яригч юм. Тогоо дүүрэн амттай будаа агшаахын оронд, жижигрүүлсэн будаа агшаагч шиг чанга яригч байвал. Будаанд дуртай бүр үнэн зүрхнээсээ дуртай хүмүүст сонирхолтой хөгжмийн нэмэлт төхөөрөмж юм. Хар, цагаан өнгөөр дэлгүүрт зарагдах бөгөөд 15 $ -ийн үнэтэй байх төлөвтэй байна. Ихэнх Азийн орнуудын үндэсний хоол будаа байдаг ба тэр хэрээрээ будаанд дуртай хүмүүс байдаг байна. Харин энэ бүтээгдэхүүний хувьд гэвэл будаа агшаахгүй харин бидний дуртай дуунуудыг чангаар дуугаргаж туслах юм. Таны гэдэс өлссөн ч яах ч аргагүй юм. Асааж унтраах ба дууг нь чангалах султгах товчлуурууд, цэнхэр LED заагч нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг гэрлээр гэрэлтэж харуулна. Жинхэнэ бодитой будаа агшаагчийн хажууд жижигхэн авсаархан будаа агшаагч шиг USB чанга яригч тавиад хоолоо хийх зуураа дуртай дуугаа сонсоод байж дээ.


Онцлогууд :
- Будаа агшаагч шиг хэлбэр дизайнтай
- Дахин цэнэглэгддэг Лити-ион (Lithium ion) батерейтай
- 3.5 мм –ийн стандарт авиа дууны системийн залгуур нь бүх төрлийн хөгжим тоглуулагч бас дижитал зүйлүүдэд тохирно. Жишээ нь: РС, Mac, iPhone, iPod, PDA, MP3 player, CD player … гэх мэт.
- Асааж унтраах унтраагуур
- Дууны хэмжээ тохируулах тохируулга
- Цэнхэр LED заагч
- Хүчин чадлын хэмжээ: 2W, 4Ω
- SNR ≥ 89db
- Батерейны хүчин чадал: 300mAh
- Хэмжээ: 55мм диа х 60 мм (ойролцоогоор)
- Жин : 68г

0 comments:

Post a Comment