Wednesday, March 24, 2010

Mart Супер толь ҮНЭГҮЙ ТАРААГДАЖ БАЙНА

mart-dicГадаад хэл суралцагч хүн бүрт зориулсан олон хэлний толь бичгийн шинэ програм гарлаа. Уг програм нь үгсийн сан сайтай Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичигтэй. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary дээр толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь хоёр дарах буюу double-click хийхэд толь нь өөрөө автоматаар сууна. (Mart dictionary нь өөрөө эхлээд суусан байх ёстой.) Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай.Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ шууд хайдаг (энийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн прогромуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Манай програм нь үнэгүй ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Монголоос бусад хэлээр өгүүлбэрээр орчуулга хийх боломжтой.

Засвар одоо Vista үйлдлийн систем дээр ажиллаж байгаа.

Татаж авахыг хүсвэл энд дараарай.


Read more...

Будаа агшаагч шиг USB чанга яригч

USB-rice-cookerАмьдрал дээрх бодит зүйлүүдээс санаа авч зохиогдсон жижигрүүлсэн техник, хэрэгсэл байдгийн нэг жишээ нь будаа агшаагчийг жижигрүүлсэн чанга яригч юм. Тогоо дүүрэн амттай будаа агшаахын оронд, жижигрүүлсэн будаа агшаагч шиг чанга яригч байвал. Будаанд дуртай бүр үнэн зүрхнээсээ дуртай хүмүүст сонирхолтой хөгжмийн нэмэлт төхөөрөмж юм. Хар, цагаан өнгөөр дэлгүүрт зарагдах бөгөөд 15 $ -ийн үнэтэй байх төлөвтэй байна. Ихэнх Азийн орнуудын үндэсний хоол будаа байдаг ба тэр хэрээрээ будаанд дуртай хүмүүс байдаг байна. Харин энэ бүтээгдэхүүний хувьд гэвэл будаа агшаахгүй харин бидний дуртай дуунуудыг чангаар дуугаргаж туслах юм. Таны гэдэс өлссөн ч яах ч аргагүй юм. Асааж унтраах ба дууг нь чангалах султгах товчлуурууд, цэнхэр LED заагч нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг гэрлээр гэрэлтэж харуулна. Жинхэнэ бодитой будаа агшаагчийн хажууд жижигхэн авсаархан будаа агшаагч шиг USB чанга яригч тавиад хоолоо хийх зуураа дуртай дуугаа сонсоод байж дээ.


Онцлогууд :
- Будаа агшаагч шиг хэлбэр дизайнтай
- Дахин цэнэглэгддэг Лити-ион (Lithium ion) батерейтай
- 3.5 мм –ийн стандарт авиа дууны системийн залгуур нь бүх төрлийн хөгжим тоглуулагч бас дижитал зүйлүүдэд тохирно. Жишээ нь: РС, Mac, iPhone, iPod, PDA, MP3 player, CD player … гэх мэт.
- Асааж унтраах унтраагуур
- Дууны хэмжээ тохируулах тохируулга
- Цэнхэр LED заагч
- Хүчин чадлын хэмжээ: 2W, 4Ω
- SNR ≥ 89db
- Батерейны хүчин чадал: 300mAh
- Хэмжээ: 55мм диа х 60 мм (ойролцоогоор)
- Жин : 68г
Read more...

iPod-ийн тухай. Зарим хэрэгцээтэй хүснэгтүүд

Apple фирмийг аварсан гайхалтай бүтээгдэхүүн бол iPod брэндийн зөөврийн тоглуулагч юм. Уул нь их энгийн эд л дээ. Ердөө л mp3 дуу тоглуулдаг эд. Гэвч түүний гайхалтай чанар, өвөрмөц хийц, ашиглахад энгийн мөртлөө хүчирхэг байдал, тийм жижигхэн саванд өндөр чанарын доод тал нь 1000 гаруй дууг багтаана гээд бодохоор энэ бол жирийн эд биш юмаа.


Халаасандаа хийгээд л явчих боломжтой мөртлөө тэр их дууг агуулдаг болохоор аргагүй л орчин үеийн залуусын сонголт болох нь аргагүй юм. Гэвч түүнийг хүчтэй болоход тусалсан бас нэг боломж нь iTunes хэмээх програм хангамжийн систем юм. Үүний үрээр та хялбархан гэгч нь дуунуудыг iPod руугаа хуулах, хувилах боломжтой.

Томхон iPod загварууд нь хатуу дисктэй байдаг боловч маш жижигхэн загваруудад багтаамж ихтэй flash-ийг суулгах болсон. Ингэснээр батарейны ажиллагаа эрс сайжирсан.
Одоогийн загварууд
iPod Model: touch 3G classic 2G nano 5G shuffle 3G
Storage Capacity: 8, 32, 64 GB 160 GB 8, 16 GB 2, 4 GB
Song Capacity: 1750, 7K, 14K 40,000 2000, 4000 500, 1000
Photo Capacity: 10K, 40K, 90K 25,000 7000, 14,000 None
Video Capacity: 10, 40, 80 Hours 200 Hours 8, 16 Hours N/A
Case Colors: Black Silver, Black Colors† Colors††
Display Size: 320x480 320x240 240x376 None
Max Battery Life: 30 Hours 36 Hours 24 Hours 10 Hours
Multi-touch: Yes No No No
Accelerometer: Yes No Yes No
Shake to Shuffle: Yes No Yes No
Genius Support: Yes Yes Yes No
Voice Control: Yes No No No
VoiceOver: No No Yes Yes
Microphone: Yes* No Yes No
Speaker: Yes No Yes No
Video Camera: No No Yes No
FM Radio: No No Yes No
Pedometer: No No Yes No
Nike Support: Yes No Yes No
Wireless Internet: Yes No No No
Хэдэн дуу багтах вэ?
Яг тэдэн дуу багтана гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл дуу болгоны урт, файлын хэмжээ, гарчиг зэрэг нь өөр өөр байдаг. Гэхдээ л баримжаалж болох юм.

iPod Name Capacity (GB) Estimated Songs
iPod (Original/Scroll) 5 GB, 10 GB 1000, 2000*
iPod 2G (Touch Wheel) 5, 10, 20 GB 1000, 2000, 4000*
iPod 3G (10/15/30) 10, 15, 30 GB 2500, 3700, 7500
iPod 3G (10/20/40) 10, 20, 40 GB 2500, 5000, 10,000
iPod 3G (15/20/40) 15, 20, 40 GB 3700, 5000, 10,000
iPod 4G (ClickWheel) 20 GB, 40 GB 5000, 10,000
iPod U2 Edition (4G) 20 GB 5000
iPod photo (30) 30 GB 7,500
iPod photo (40/60) 40 GB, 60 GB 10,000, 15,000
iPod Color Display 20 GB, 60 GB 5,000, 15,000
iPod U2 Edition (Color) 20 GB 5,000
iPod 5G (with Video) 30 GB, 60 GB 7500, 15,000
iPod U2 Edition 5G 30 GB 7500
iPod 5G - Enhanced 30 GB, 80 GB 7500, 20,000
iPod U2 Edition 5GE 30 GB 7500
iPod classic (Orig) 80 GB, 160 GB 20,000, 40,000
iPod classic (2008) 120 GB 30,000
iPod mini 4 GB 1000
iPod mini (2G) 4 GB, 6 GB 1000, 1500
iPod nano 1 GB, 2 GB, 4 GB 240, 500, 1000
iPod nano 2G 2 GB, 4 GB, 8 GB 500, 1000, 2000
iPod nano 2G (RED) 4 GB, 8 GB 1000, 2000
iPod nano (3G/Fat) 4 GB, 8 GB 1000, 2000
iPod nano (4G) 8 GB, 16 GB 2000, 4000
iPod shuffle 512 MB, 1 GB 120, 240
iPod shuffle 2G 1 GB, 2 GB 240, 500
iPod shuffle 3G 4 GB 1000
iPod touch 8 GB, 16 GB, 32 GB 1750, 3500, 7000
iPod touch (2G) 8 GB, 16 GB, 32 GB 1750, 3500, 7000

Read more...

Гурван хэмжээс бүхий дүрслэлтэй нөүтбүүк

kt_medee_3d_notebook_01Гурван хэмжээст дүрсээр тоноглосон анхны нөөтбүүк Европт худалдаанд гарчээ. Хэдхэн хоно-гийн өмнө Английн нийслэл Лондон хотноо хэвлэгдсэн "Уолл-Стрит Джорнэл Юроп" сонинд мэдээлснийг үзвэл "Эйсер" /Acer/ болон "Асус" /Asus/ компани энэхүү шинэ бүтээгдэхүүнээ компьютерийн зах зээлд танилцуулжээ. Эдүгээ ихээхэн алдаршаад буй 3D технологи гэрийн хуучин гэрэл зургийг цоо шинээр үзэх боломж олгох хэдий ч зураг харах үедээ тусгай нүдний шил байнга зүүвэл хүнийг ядруулах муу талтай гэж аж. Энэхүү нөөтбүүкт гурван хэмжээст дүрсийн идэвхжүүллийг тусгай төхөөрөмж, программ хангамжийг ашиглах замаар бий болгожээ. Тиймээс жирийн хальсанд буулгасан ердийн "хоёр хэмжээст" дүрс бичлэг хийгээд гэрэл зураг энэхүү "гурав дахь хэмжээс" бий болгогч тусгай программын тусламжтайгаар томорч харагддаг байна.

kt_medee_3d_notebook_02Эх сурвалж: Гэрэлт Цалиг сонин (2010 оны 03-р сарын 11)
Read more...

Бүгдийг өөрчилж чадах таван технологи

kt_medee_space_01Ойрын арван жилд дэлхий ертөнц түлшний ашигт малтмалын төрлөөс бүрэн хараат байдлыг эцэс болгож, хүлэмжийн хийн хаягдлыг эрс багасгана. Энэ зорилт амжилттай болсон тохиолдолд дэлхийн эрчим хүчний дүр зургийг үндсээр нь өөрчлөх таван шинэ технологийн талаар "The Wall Street Journal''-д бичсэн байна.
Тэдгээрийн нэг нь Дэлхийн тойрог зам дахь нарны эрчим хүчний аварга том цуглуулагч. Тэндээс манай гарагийн дурын цэгт, мөн сансарт ч хорин дөрвөн цаг тасралтгүй эрчим хүч нийлүүлж байх болно. Нар дэлхий ертөнцийг мөнхийн гэрлээрээ гийгүүлсээр л байна гэсэн үг.

Цахилгаан машин ашигласнаар бензиний эрэлт хэрэгцээ багасч, улмаар агаар цэвэршинэ. Цахилгаан Машинд шаардлагатай эрчим хүчийг салхины болон цөмийн эрчим хүч гээд нүүрстөрөгчийн агууламж багатай түлшнээс гарган авна.
Харин дараа дараагийн үеийн цахилгаан машинд литий-ионын батарей илүү эрэлттэй болно. Энэчлэн литий-хүчилтөрөгчийн гэсэн өөр нэг батарейны хувилбар ч бас байж болох бөгөөд энэ төрлийн батарейны үйлдвэрлэл литий-ионын батарейн үйлдвэрлэлээс арав дахин давна.

kt_medee_space_02Эдүгээ нар, салхины эрчим хүчний талаар их ярьж, бичиж байна. Гэвч уг эрчим хүчийг шив шинээр нь хадгалж байх сав шаардлагатай юм. Яагаад гэвэл энэ төрлийн эрчим хүчний эх булаг ихээхэн тогтвортой бус байдаг онцлогтой. Тиймээс эрдэмтэд энэ асуудалд тал бүрээс нь ихээхэн нухацтай хандаж нарны энергийг газрын доорхи байрт хэрхэн хадгалах хийгээд цаашид ашиглах салхины эрчим хүчийг хуримтлуулах аварга том аккумулятор бий болгох асуудлыг судалж байна. Энэчлэн эрчим хүчийг хадгалахад литий-ионын батарей ашиглахад ч ихээхэн анхаарч байна.

Эрдэмтэд бас нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гаргадаг нүүрсхүчлийн хийн хаягдлыг хязгаарлаж чадах туршилтын технологид ч багагүй анхаарал хандуулж байна.

Эцэст нь биотехнологийн янз бүрийн төрлийг судалж үзэхэд тэдгээрээс замаг л хамгийн хэтийн төлөвтэй нь байжээ. "Замаг маш түргэн ургадаг. Нүүрсхүчлийн хий шаарддаг учраас эрдэнэ шишид үндэслэсэн боловсруулалт жилд 350 гаплон эталонд зориулсан 350 галлон био түлш "үйлдвэрлэдэг* бол замаг нэг акр газарт таван мянгаас дээш галлон био түлш. боловсруулдаг" хэмээн тус сэт1 гүүлд нийтлүүлсэн өгүүллийг зохиогч Майкл Тотти ярьжээ.

Эх сурвалж: Гэрэлт Цалиг сонин (2010 оны 03-р сарын 11)
Read more...

Thursday, March 18, 2010

fjdhfkjdja

dflkghadfkhtrvn,mfdnv;dtoergbv h hyktyt

Read more...

Хонхны баярын дээл


Хонхны баярын дээлний загваруудыг танилцуулж байна.

Read more...