Wednesday, March 24, 2010

Гурван хэмжээс бүхий дүрслэлтэй нөүтбүүк

kt_medee_3d_notebook_01Гурван хэмжээст дүрсээр тоноглосон анхны нөөтбүүк Европт худалдаанд гарчээ. Хэдхэн хоно-гийн өмнө Английн нийслэл Лондон хотноо хэвлэгдсэн "Уолл-Стрит Джорнэл Юроп" сонинд мэдээлснийг үзвэл "Эйсер" /Acer/ болон "Асус" /Asus/ компани энэхүү шинэ бүтээгдэхүүнээ компьютерийн зах зээлд танилцуулжээ. Эдүгээ ихээхэн алдаршаад буй 3D технологи гэрийн хуучин гэрэл зургийг цоо шинээр үзэх боломж олгох хэдий ч зураг харах үедээ тусгай нүдний шил байнга зүүвэл хүнийг ядруулах муу талтай гэж аж. Энэхүү нөөтбүүкт гурван хэмжээст дүрсийн идэвхжүүллийг тусгай төхөөрөмж, программ хангамжийг ашиглах замаар бий болгожээ. Тиймээс жирийн хальсанд буулгасан ердийн "хоёр хэмжээст" дүрс бичлэг хийгээд гэрэл зураг энэхүү "гурав дахь хэмжээс" бий болгогч тусгай программын тусламжтайгаар томорч харагддаг байна.

kt_medee_3d_notebook_02Эх сурвалж: Гэрэлт Цалиг сонин (2010 оны 03-р сарын 11)

0 comments:

Post a Comment