Wednesday, March 24, 2010

Mart Супер толь ҮНЭГҮЙ ТАРААГДАЖ БАЙНА

mart-dicГадаад хэл суралцагч хүн бүрт зориулсан олон хэлний толь бичгийн шинэ програм гарлаа. Уг програм нь үгсийн сан сайтай Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичигтэй. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary дээр толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь хоёр дарах буюу double-click хийхэд толь нь өөрөө автоматаар сууна. (Mart dictionary нь өөрөө эхлээд суусан байх ёстой.) Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай.Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ шууд хайдаг (энийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн прогромуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Манай програм нь үнэгүй ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Монголоос бусад хэлээр өгүүлбэрээр орчуулга хийх боломжтой.

Засвар одоо Vista үйлдлийн систем дээр ажиллаж байгаа.

Татаж авахыг хүсвэл энд дараарай.

0 comments:

Post a Comment